Францын 1973 оны хувьсгалын үед хатан хаан Мэри Антуанеттагийн үс цаазлуулахын өмнөх өдөр нь цагаан болсон байна. Энэ нь стрессээс үүдэлтэй үс цайх үзэгдлийн тод жишээ юм. 

Үс цайх биологийн үйл явцын шалтгаан удаан хугацаанд нууцлаг байсан ч үүнийг Америкийн эрдэмтэд тайлсан байна. Аюултай үед үүсэх сандралын хариу үйлдлийг зохицуулдаг симпатик мэдрэлийн систем нь биеийн бүх хэсгийн мэдрэлийг удирддаг юм. 

Үүний дүнд хуйхан дахь 100 мянга орчим үсний уутанцарт химийн бодис үүсдэг ба энэ нь үсний өнгийг өөрчилдөг байна. Ингэснээр хэдхэн хоногийн дотор үсний өнгө өөрчлөгддөг бөгөөд уутанцардах химийн бодис дууссанаар дахин өнгөө өөрчилдөггүй гэнэ. 

Үс цайх нь стрессийн биед үзүүлж буй шинж тэмдгүүдийн нэг юм. Мөн хөгшрөлт, генийн болон дархлааны өөрчлөлт зэргээс болж үс цайдаг байна. 

Эх сурвалж: Japan times