Суданы арми иргэдийн эсэргүүцлийн дагуу 30 жилийн турш төр барьсан ерөнхийлөгч Омар аль Баширийг суудлаас нь буулгаж баривчиллаа.

Улмаар батлан хамгаалахын шинэ даргаар сонгогдсон Генерал Ахмед Иб Ауф Суданыг хоёр жил удирдахаар боллоо. Иб Ауф тангараг өргөх үеэрээ иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор онц байдлыг гурван сар, 10:00-04:00 цаг хүртэлх хөл хориог нэг сар сунгаж усан боомтуудын 24 цаг цаг хаана гэдгээ мэдэгджээ.

Гэсэн ч иргэд арми засгийн эрхийг авсныг эсэргүүцэж иргэний удирдлага бүхий засгийн газрыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн 12-р сараас хойш Суданы иргэд хүнсний үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан бөгөөд улмаар аль Баширийг огцрохыг шаардсан юм. Энэхүү жагсаал нь үймээн самуунд хүрсний улмаас 22 хүн амиа алдаж 150 гаруй хүн шархадсан байна.

Эх сурвалж: BBC, The Guardian