Засгийн эрхийг аваад буй Суданы арми хуучин засгийн газрын гишүүдийг баривчилж жагсагчдыг тараахгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн сөрөг хүчнийхэн болон жагсагчдын бүлгэмүүдээс дараагийн Ерөнхий сайдыг сонгохыг хүссэн байна.

Үүнээс гадна армийн консул арми, цагдаа, тагнуулын газрын дарга нарыг шинээр томилж, авлигатай тэмцэх, хуучин эрх баригч намыг шалгах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эрх чөлөөг олгох, жагсагчдыг дэмжиж байгаад саатуулагдсан цагдаа нарыг суллах, Америк, Швейцар дахь Суданы элчин сайдыг эргүүлэн татах зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр болжээ.

Суданы ард иргэд өнгөрсөн 12-р сараас хойш өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг тэмцэж, ерөнхийлөгч Омар аль Баширыг огцрохыг шаардсан юм.

Улмаар тус улсын арми өнгөрсөн Пүрэв гарагт 30 жил төр барьсан ерөнхийлөгч Омар аль Баширыг баривчилж засгийн эрхийг хоёр жил гартаа авсан байна. Гэсэн ч иргэд засгийн эрхийг ард түмний мэдэлд шилжүүлэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Reuters