Apple компани Интелтэй хамтран сүлжээгүй үед iPhone утсыг 900 MГц-ын радио долгионоор хооронд нь холбож мессеж бичих боломж олгох шинэ технологи бүтээж байгаа гэнэ. 

Эх сурвалжийн мэдээлснээр уг төслийг Apple OGRS, Интел Project Shrek гэж нэрлэсэн байна. Apple компани энэ оны эхээр тус төсөлтэй холбоотой хэд хэдэн зохиогчийн эрхийн хүсэлт гаргажээ. 

Гэхдээ төслийг удирдаж байсан Рубен Кабаллеро өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаасаа гарсан учир төсөл түр зогссон эсвэл цуцлагдсан байх магадлалтай юм. 

Аpple компани 2020 он гэхэд анхны 5G утасныхаа чипийг Qualcomm компаниас авахаар ярилцаж байгаа ч тохиролцоонд хүрээгүй байна. Мөн энэ оны эхээр өөрсдийн модемоо бүтээхийн тулд Интел компанид нэг тэрбум долларыг зарцуулжээ. 

Иймээс тэд модемоо гаргасны дараа OGRS төслөө үргэжлүүлэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. 

Эх сурвалж: Business insider, Mac rumors