Австралийн Мельбурн хотод зохиогдож буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтад УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар нарын төлөөлөгчид оролцож байна.

Ийнхүү Д.Сумъяабазар Австралийн Санхүү хөрөнгө оруулалтын төвд тус улсын хөрөнгө оруулагчдыг цуглуулан уулзалт хийжээ.

Уулзалтаар манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдсэн талаарх мэдээллийг өгч Эрдэнэс Таван толгойн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах талаар танилцуулсан байна.

Мөн УУХҮЯ-ны дэргэд Төр хувийн хэвшлийн хамтарсан Олон улсын хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх хороог санаачлан байгуулах тухайгаа мэдэгджээ.

Сануулбал, Засгийн газраас Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргахаар шийдвэрлэж, Нью Йорк болон Хонконгийн хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг судлахыг Д.Сумьяабазарт даалгасан байна.

Энэхүү хөрөнгийн биржүүд нь манай улсын газарзүйн байршил цагийн бүсчлэл зэрэгт тохирсон Тавантолгойн хувьцааг арилжаалахад хамгийн тохиромжтой нь гэж албаныхан үзжээ.