Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал гурван удаа дүрмийн бус алга ташилт хийснийхээ төлөө шийтгүүллээ.

Тэрээр өнгөрсөн сарын 24-нд Эзэн хааны цомыг 42 дахь удаагаа гардах үеэрээ сумо бөхийн хөгжил, хүн ардын эрүүл мэнд, Хэйсэйн тоолол дуусаж буйн төлөө ордонд цугласан үзэгчдээр алга ташуулсан байна.

Улмаар сумогийн холбоо өнгөрсөн сарын 28-нд хуралдаж Хакухогийн уг үйлдлийг дэвжээний жудаггүй, сумогийн уламжлалыг эвдсэн хэрэг гэж үзжээ.

Сумогийн холбооны дүрмийн дагуу Хакухогийн багш Мияанигогийн гурван сарын цалинг 10 хувиар хассан байна. Энэ нь сумогийн холбооны хамгийн хөнгөн шийтгэл гэнэ. Харин Хакуход анхааруулга өгсөн байна.

Хакухо 2017 оны 11-р сары башёд түрүүлэх үеэрээ үзэгчдээс алга ташихыг хүсэж байсан юм. Мөн тэрээр барилдаанд унасаныхаа дараа шүүгчдийг золгоон дээр гарсан алдааг хараагүй гээд дэвжээнээс буухаас татгалзаж байжээ.

Эх сурвалж: Mainichi, Asashi