Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээгээр гүний худгийн усны бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нэг мл-т 54-өөр их, усан бассейны усанд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар зургаа илэрсэн байна. 

Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК болон Голд компас орон сууц ашиглалтын албанд улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүргүүллээ. 

Одоогоор гүний худгийн ус нөөцлөх савыг халдваргүйжүүлсэн шинжилгээний дүн гараагүй байна. Ийнхүү хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбожээ. 

Саншайнь виллаж хотхон нь төвлөрсөн шугамд холбогдоогүй байснаас болж оршин суугчид  бохир уснаас хордож, ХӨСҮТ-д эмчлүүлсэн байна.