СХД-ийн 12-р сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдээс мөнгө хурааж байна гэх гомдол мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сургууль сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор Гэрэлт наран гэрэлт ХХК-тай аман хэлэлцээр хийж, худалдан борлуулсан нь илэрсэн байна. Мөн нэгдүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур, гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл зэргийг авахаар хүүхэд бүрээс 35000 төгрөгийг хууль бусаар хураажээ.

Иймд тус сургуульд биеийн тамирын хувцас худалдаж байсан Гэрэлт наран гэрэлт ХХК-ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Сануулбал, өнгөрсөн онд БСШУСЯ-ны сайд асан Ц.Цогзолмаа сурагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив авч, анги дэвших болон улсын шалгалт, ЭЕШ-тай холбоотойгоор төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага шахахыг хориглосон юм.