БСШУСЯ-аас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амраахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд сурагчдын хоёрдугаар ээлжийн амралтыг сунгаж, нийслэлийн 1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос эхлэн 49 хоног, хөдөө орон нутгийн сурагчид 35 хоног буюу нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Тэгвэл сурагчдын хоёрдугаар ээлжийн амралт ийнхүү өндөрлөж Даваа гарагаас хичээл сургууль цуглана.

Харин ханиад томуугийн дэгдэлтээс үүдэн салбарын сайдын тушаалаар өнгөрсөн сард орох байсан хөдөө орон нутгийн сурагчдыг амралтыг сунгаж, энэ сарын дөрвөнд орохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн цагаан сарын үеэр ханиад томуугийн дэгдэлт ихсэх хандлагатай учир сурагчдын амралтын хугацааг дахин сунгаж болзошгүй талаар ч яригдаж байсан бөгөөд энэ нь баталгаажаагүй тул амралтын хугацаа ийнхүү дуусаж байна.