БСШУСЯ-аас энэ жилийн хичээлийн бүтцийг наймдугаар сарын нэгэнд баталсан юм. Энэхүү тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр амрах хуваарьтай байна. Тухайлбал, нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-аас эхэлнэ гэсэн үг. 

Нийслэлийн сурагчид амрах хуваарь:

  • Нэгдүгээр улирал 10 сарын 28-аас 11 сарын нэгнийг дуустал долоо хоног
  • Хоёрдугаар улирал 12 сарын 23-аас нэгдүгээр сарын 10 дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр гуравдугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ гурван долоо хоног
  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28 дуустал долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын гурваныг дуустал хоёр долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын нэгнээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын наймнаас амарна.

Орон нутгийн сурагчдын амрах хуваарь: 

  • Нэгдүгээр улирал 10 сарын 28-аас 11 сарын нэгнийг дуустал долоо хоног
  • Хоёрдугаар улирал 12 сарын 30-аас нэгдүгээр сарын 10 дуустал хоёр долоо хоног
  • Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28 дуустал нэг долоо хоног
  • Гуравдугаар улирал гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 10 дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ гурван долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургадугаар сарын нэгнээс эхлэх бол VI- XII анги зургадугаар сарын наймнаас эхэлнэ.