Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, сургууль цэцэрлэгийг гуравдугаар сарын хоёрныг хүртэл хаахаар боллоо. Мөн зарим хилийг хаах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. 

Коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байгаа ч хурдацтай тархаж байгаа учир тус шийдвэрийг гаргасан юм. 

Өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 25 хүн нас барж, 840 гаруй хүн өвчлөөд байна. Улмаар Хятадын найман хотод хөл хорио тогтоож, дэлхийн улсууд хил гаалийн хяналтаа сайжруулсан юм. 

Манай улсын хувьд коронавирус албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч нэг иргэнийг тусгаарласан юм. Тус иргэнээс авсан шинжилгээний хариу 14:00 цагт гарна гэж ЭМЯ-аас мэдээлсэн ч одоогоор мэдээлэл хийгээгүй байна.