Сурагчдыг сургуулийн автобусаар аюулгүй зорчуулах зорилгоор байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвч олгохоор боллоо. 

Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршлыг тогтоохоос гадна автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой байна.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байгаа юм. 

Сургуулийн автобус төсөл 11-р сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн ба их тойрууд байршилтай ерөнхий боловсролын 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна.