Та бидний өдөр тутмын хүнсний гол хэрэглээ сүүг хэрхэн зөв хадгалж шинээр нь хэрэглэх талаар энгийн хэрнээ чухал зөвлөгөөг хүргэж байна.

Дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа хамгийн сүүлд сүүгээ худалдан авах нь зүйтэй ба сүү маш түргэн хугацаанд сэрүүн чанараа алддаг бүтээгдэхүүн юм. Хэрэв та сүү авсан бол халуун гараараа сүүгээ удаан барьж явахгүйг хичээгээрэй.

Сүүг хөргөгчинд хадгалахдаа хаалганы карманд биш сэрүүн хэсгийн үндсэн тасалгаанд хадгалах хэрэгтэй. Ингэснээр хөргөгчний хаалгыг онгойлгож, хаах үед температур өөрчлөгдсөн ч сүү шинээрээрээ байх болно. 

Мөн үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн дуусах хугацаа хүртэл хоёроос дөрвөн хэмд 10-14 хоног хадгалах ёстой. Энэ хугацаанд сүүнд хүний биед ашигтай амин дэм, бичил биетүүд агуулагдаж байдаг.

Сүүний хадгалах горим алдагдаж, хугацаа дууссан үед ашигтай бичил биетүүд устаж улмаар исэж үнэр амт ордог байна. Өдөр бүр нэг аяга сүү ууснаар шингэний дутагдалд орохоос сэргийлж, цусны даралтыг бууруулан, элгийг хамгаалахаас гадна биеийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлнэ.