Дэлхийн хамгийн сүүлийн эр цагаан хирс болох Судан нь өнгөрсөн онд 45 настайдаа үхсэн юм. Харин Лондоны Рояал академи уг хирсийг дижитал хэлбэрээр дахин бүтээж үзэсгэлэнд тавьжээ. 

Уран бүтээлч Александра Дэйси Гинсбергийн The Substitute гэх зургаан минутын бичлэгт амьтны хүрээлэнгийн архив, компьютерын модель, хиймэл оюун ухаан ашиглан Суданыг бүтээсэн байна. 

Үзэсгэлэнг сонирхогчид сандал дээр тухлан Суданы дуугарч, хөдөлж байгааг харах боломжтой юм. Уран бүтээлч уг бүтээлээрээ хүмүүс дэлхийгээ хайрлаж ховордсон амьтдаа хамгаалахыг уриалж байгаа гэнэ. 

Эх сурвалж: CNN