Нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн мах бэлтгэн, 2-4 килограммаар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Тэгвэл энэ удаад нөөцийн махыг Миний дэлгүүр, Оргил болон Сансар сүлжээ дэлгүүрээр зах зээлийн үнээс хямдаар худалдаалж байгаа юм. Тодруулбал үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Сүүлийн саруудад нийлүүлэлт багасаж, хомсдол үүссэнээр махны үнэ тэнгэрт хадсан юм. Тухайлбал, үхрийн мах кг нь 16.500 төгрөг, хонины ястай мах кг нь 10522 төгрөгт хүрсэн юм. Тиймээс ХХААХҮЯ-аас махны үнийг бууруулах арга хэмжээ авснаар 62-174 төгрөгөөр буурсан байна.

Сонирхуулбал, өнгөрсөн жил нөөцийн үхрийн мах 5750, хонины мах 5450, ямааны мах 4400 төгрөг байсан юм.