Шведийн эзэн хаан Карл Густаф таван ач хүүхдүүдийнхээ эрхэм дээдсийн статусыг хураан авсан ба ингэснээр тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авахгүй юм. Гэхдээ хүүхдүүдийн ханхүү, гүнж, гүн, гүнгийн хатагтай хэргэм зэргүүдийг хэвээр үлдээх гэнэ. 

Харин угсаа залгамжлах гүнж Викториягийн хүүхдүүд болох гүнж Эстелле, ханхүү Оскар нарыг хаан ширээ залгамжлагчид гэж үзэн эрхэм дээдсийг статусыг хэвээр үлдээжээ. 

Хүүхдүүдийн эцэг эх хааны уг зарлигийг эерэгээр хүлээж авсан ба хүүхдүүд нь өөрсдийн хүссэнээр амьдрах боломж олдож байна гэж үзсэн юм. 

Шведийн хаант улс 1980 онд угсаа залгамжлах журмаа сольсон анхны улс болсон ба хааны эхний хүүхэд хүйс үл харгалзан хаан ширээнд суухаар болжээ. 

Эх сурвалж: CNN, BBC