Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид гарсан ойн түймрээс болж Синдей хотыг утаа бүрхээд байна. Мөн цаг агаар 40 орчим градуст хүрч бороо орох төлөвгүй байгааг цаг уурын газраас мэдээлжээ. 

Энэ сарын наймнаас эхлэн Шинэ өмнөд Уэльс мужид 50 гаруй хэсэгт ойн түймэр гарсан ба 28 галыг нь унтраагаагүй байгаа юм. Түймрийн улмаас зургаан хүн амиа алдаж, 530 айл өрх түймэрт автсан ба 1300 гаруй гал унтраагчид ажиллаж байна. 

Түймрийн утаа салхиар дамжин Сидней хотыг бүрхээд байгаа бөгөөд хотын захиргаанаас астма болон бусад амьсгалын замын өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. 

Шинэ Зеландын гал унтраагчид A DC10 гал унтраах онгоцоор агаар дээрээс 38 мянган литр ус цацаж тусламж үзүүлэх юм. 

Эх сурвалж: The guardian, BBC