Сириэс гаргаж байгаа 1000 цэргийг Ирак руу илгээнэ гэж Америкийн батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Еспер мэдэгдлээ. Тэрээр Ойрхи Дорнод, Ази, Европоор албан айлчлал хийж байгаа ба Ням гарагт Афганистаны Кабул хотод газардсан юм. 

Ирак руу илгээгдэх цэргүүд нь тус улсыг хамгаалах, Исламын улсын эсрэг тулалдах хоёр даалгавар биелүүлэх гэнэ. 

Америк, Туркийн төлөөлөгчид Баасан гарагт Сирид хийж буй Туркийн армийн дайралтыг 120 цаг зогсоох хэлэлцээр хийсэн юм. Гэвч Курдын дайчид Ням гарагт Туркийн цэргүүдийн эсрэг дайралт хийж нэг цэрэг амиа алдаж, нэг нь шархаджээ. 

Туркийн батлан хамгаалах яамны мэдээлснээр Курдын дайчид 20 удаа гал зогсоох гэрээг зөрчсөн ба Туркийн армиа хамгаалах арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

Туркийн засгийн газар уг хэлэлцээрийг гал зогсоох биш дайралтаа түр зогсоож Курдын цэргүүдэд зугтах боломж олгож байгаа гэжээ. Харин Курдын талын мэдээлснээр Туркийн арми эхэлж жирийн иргэдийн амьдарч байгаа газар нутаг руу их буугаар галласан ба таван дайчин амиа алдсан гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN, BBC