Сирийн тэргүүн хатагтай Асма Асад хөхний хорт хавдар туссан талаар Сирийн ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.

Тамгын газар энэ талаар твиттер хуудаснаа “Хатагтай Асад хөхний хорт хавдрын урьдчилсан эмчилгээ хийлгэж эхэлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс түүнийг түргэн эдгэрэхийг хүсэж байна” гэж жиргэжээ.

Асма Асад 2016 онд Оросын өнөөдөр сонинд ярихдаа Сирид үлдхийн тулд амьдралын баталгаа, санхүүгийн аюулгүй байдлаа гаргуунд нь гаргасан гэжээ.

Түүний инстаграм хуудас дайнд нэрвэгдсэн ард иргэдээ эргэж тойрч, тэдний амьдралын нөхцөл байдалтай танилцаж буй зургаар дүүрэн байдаг юм.

Британи гаралтай Асма Асад Сирийн иргэний дайны үед нөхрийн дэргэд тууштай зогсож буйгаараа олон нийтийн шүүмжлэл, магтаалыг хүлээсээр ирсэн билээ. Учир нь сирийн ерөнхийлөгч Башар Асад өнгөрсөн долоон жилийн иргэний дайнд буруутгагддаг бөгөөд түүнийг улсынхаа босогчдын эсрэг химийн дайралт хийсэн гэж олон улс шүүмжилдэг юм.

Эх сурвалж: CNN