Blackpink хамтлагийн дуучин Лизагийн хэрэглэсэн амны цаас, аяга, халбага, сандал, 00-ын суултуурыг зарахыг оролдсон кафег хаалаа. 

Лиза өнгөрсөн Пүрэв гарагт тус кафед байгаа зургаа инстаграмдаа нийтэлсэн юм. Улмаар кафены эзэн дуучны хэрэглэсэн зүйлсийг фэйсбүүк хуудсаар дамжуулан зарахыг оролдсон ба 00-ын суултуурыг хүртэл 3.3 мянган доллараар зарна гэжээ. 

Гэвч нийгмийн сүлжээний хэрэглэгчид кафены эзний уг үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн ба кафены эзэн уучлалт гуйж фэйсбүүк хуудсаа хаасан байна. Мөн Лизагийн фенүүдийн эсэргүүцлээс болж кафены үйл ажиллагааг зогсоожээ. 

Blackpink хамтлаг нь 2016 онд YG энтертайментын дор байгуулагдсан ба өдгөө Солонгосын хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. Тэднийг Тайм сэтгүүл өнгөрсөн оны нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бөгөөд Коачелла хөгжмийн наадамд оролцсон анхны Солонгос охидын хамтлаг болжээ. 

Эх сурвалж: SCMP, Business insider