Тайвань руу байлдааны онгоц худалдах гэрээтэй холбоотой Америкийн компаниудад хориг тавина гэдгээ Хятадын засгийн газар мэдэгдлээ. Америкийн засгийн газар Мягмар гарагт Тайвань руу найман тэрбум долларын үнэтэй 66 ширхэг F-16 байлдааны онгоц худалдах гэрээг баталсан юм. 

Хятадын гадаад хэргийн яам Тайваньтай хийх зэвсгийн наймаа, батлан хамгаалахын харилцаагаа зогсоохыг Америкт сануулсан байна. 

Америкийн засгийн газар өнгөрсөн сард Тайваньд 2.2 тэрбум долларын 108 M1A2T Abram танк, Stinger агаарын дайралтын эсрэг пуужин зэргийг худалдсан юм. 

Америк 40 жилийн өмнө Тайвантай байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд зэвсэг худалдаж ирсэн ба 2010 оноос хойш 15 тэрбум долларын зэвсэг заржээ. 

Хятадын засгийн газар Тайваний арлыг албан ёсоор захирдаггүй ч эзэмшил нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг ба шаардлагатай тохиолдолд цэргийн хүчээр өөрсдөдөө нэгтгэхэд бэлэн гэдэг байна. Иймээс Америкийн уг үйлдлийг тусгаар байдалд нь сөргөөр нөлөөлж байна үздэг юм. 

Эх сурвалж: BBC, SCMP