Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Тал нутгийн Монгол- 2019 олон улсын марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын найманд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. 

Тэмцээний бүртгэл энэ сарын 17-оос есдүгээр сарын долооныг хүртэл явагдаж байгаа бүртгэлийн хураамж нь 10 мянган төгрөг байна. Марафонд оролцохыг хүссэн тамирчид, гүйгчид тэмцээний болон бүртгэлийн талаарх мэдээллийг 99955521, 95647004, 95031319 гэсэн дугаараар холбогдож авах юм байна. 

Тал нутгийн Монгол олон улсын марафон нь энэ жил 23 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар 3 км, 5 км, 10 км, 21 км-ийн зайд явагдана.

Дашрамд дурдахад, Тал нутгийн Монгол марафон нь анх 1996 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Жил бүр уламжлал болон зохиогддог тус марафонд гадны улсын болон Монголын 2500 гаруй иргэд оролцдог байна.