Шатахуун, махны үнийн өсөлтийг эсэргүүцдэг машинтай жагсагчид энэ сарын 27-ны жагсаал хийх үеэр БЗД-ийн иргэн Б.Цэгмэд Чингисийн талбай дээгүүр машинтайгаа хөндлөн гулд давхиж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Улмаар өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Тухайн өдөр Чингисийн талбайд Ерөнхийлөгч Х.Баттулгад Португаль, Испани, Швейцар, Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслол болох тул цагдаагийн албан хаагчид төрийн ордны урд хэсгийг хамгаалалтад аваад байжээ.

Харин энэ үеэр Б.Цэгмэд нь 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын Nissan маркийн ачааны тээврийн хэрэгслээр Төрийн ордны зүүн урд хэсгээр хамгаалалтад авсан бүсэд дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоон байна.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах, Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан зэрэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Машинтай жагсагчид өнгөрсөн оны тавдугаар сард шатахууны үнийг эсэргүүцэн, 1500 төгрөг хүртэл буулгахыг шаардаж Төрийн ордныг тойрон тав хоног жагссан юм. Үүнээс хойш бараа бүтээгдэхүүн, махны үнэ, ипотекийн зээлийг бууруулахыг шаардан хэд хэдэн удаа жагсаал хийжээ.

ШҮҮХЭЭС Б.ЦЭГМЭДЭД ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ 10 ЦАГИЙН АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, 7 ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН

ШҮҮХЭЭС Б.ЦЭГМЭДЭД ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ 10 ЦАГИЙН АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, 7 ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАНСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоон.Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Posted by Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв on Tuesday, May 28, 2019