Тамхи татдаг хүмүүс сэтгэл гутрал, шизофренээр өвчлөх эрсдэл өндөр байдгийг Их Британий эрдэмтэд тогтоожээ. 

Судлаачид Европын 460 мянга гаруй хүний генетикийн мэдээллийг судлахад тамхи татах үед сэтгэл гутрал, шизофрений эрсдэл нэмэгддэг нь ажиглагдсан байна. Мөн сэтгэл гутрал, шизофренитэй хүмүүс тамхи татах нь их байжээ. 

Иймээс сэтгэцийн эмнэлгүүд өвчтөнүүддээ тамхи татахыг хориглохыг судлаачид зөвлөж байна. Өнгөрсөн есдүгээр сард хийсэн өөр нэг судалгаанаас үзэхэд тамхи татах нь хоёр туйлт сэтгэцийн эмгэг тусах эрсдлийг нэмэгдүүлэг аж. 

Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүс эрүүл хүмүүсээс 20 жилийн өмнө нас бардаг болохыг эрдэмтэд тогтоожээ. 

Тамхинаас гадна мариухан ч өсвөр насныхны сэтгэцэд нөлөөлдөг байна. Сэтгэл зүйчдийн хэлснээр сэтгэцийн өвчин гэдэг нь бодит байдлыг ойлгох чадвараа алдаж хий юм харах, солиорохыг хэлдэг юм. 

Эх сурвалж: The guardian, CNN