Сүүлийн үеийн судалгаанаас харахад зарим хүнсний бүтээгдэхүүн тархин дахь серотонийн болон эндорфиний хэмжээг нэмэгдүүлж, тайвшруулах эмтэй төстэй нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл таныг аз жаргалтай болгох 10 хүнсний бүтээгдэхүүнийг сонирхуулъя. 

Хар шоколад

Image result for black chocolate

Амттанд айдас түгшүүртэй байдлыг дарахад тусалдаг магни их хэмжээгээр агуулагддаг байна. Мөн хар шоколад нь хүний тархины эндорфинийг ялгаруулахад чухал нөлөө үзүүлдэг аж. Энэхүү бодис нь бусдад дурлахад ялгардаг байна.

Тараг

Image result for yogurt

Монголд их хэмжээгээр хэрэглэдэг тараг нь пробиотикоор баялаг ба энэ нь хүний дархлааг дэмжиж сайхан ааштай болгодог гэнэ. 

Тахиа

Image result for chicken

Тахианд агуулагдах B12 витамин нь хүний биеийг тайвшруулах нөлөөтэй юм.

Улаан лооль 

Image result for tomato

Улаан лоольд агуулагдах ликопин хэмээх бодис нь тархины хаванг багасгаж, стресс болон толгойн өвчинд сайнаар нөлөөлдөг аж.

Ногоон цай

Image result for green tea

Олон хүмүүс урт удаан өдрийн дараа ногоон цай уух дуртай байдаг. Ногоон цайнд стресс ба айдас түгшүүрийг дарах теанин хэмээх бодис агуулагддаг юм. Энэ нь Японы цайны навчинд бусад төрлийн цайны навчнаас 2-3 дахин их хэмжээгээр агуулагддаг байна. 

Паста гоймон

Image result for pasta noodles

Нүүрс ус болон уургаар баялаг гоймон нь эндорфиний ялгаралд сайнаар нөлөөлж, мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг юм.

Усан үзэм 

Image result for grapes

Усан үзэм стресс багасгадаг ресвэратрол гэх бодис агуулагддаг. 

Халуун ногоо

Image result for spicy

Халуун ногооны хамгийн өргөн хэрэглэгддэг улаан чинжүүнд агуулагддаг капсайкин хэмээх химийн нэгдэл нь хүний өвчин мэдрэх сувагт нөлөөлдөг. Ингэснээр хүний тархинд эндорфин ялгарч эхэлдэг гэнэ.

Мөөг

Image result for mushroom

Мөөг нь Д витаминаар баялаг. Д витамин нь хүний ааш занд сайнаар нөлөөлөх мөн тайвшруулах чанар агуулдаг. 

Авокадо 

Image result for avocado

Серотонин үүсгэхэд тустай триптофан хэмээх хүчил авокадо жимсэнд их хэмжээгээр агуулагддаг. Мөн энэхүү жимс арьс, хумс болон үсэнд ач тустайгаараа алдартай.

Эх сурвалж: HealthLifeHack 

А.Санжаанамсан