Бразилийн Санта Катарина мужид Италийн тансаг зэрэглэлийн машиныг хуурамчаар үйлдвэрлэж байсныг тус мужийн цагдаа нар илрүүлжээ. Цагдаа нар Автос Фибра гэх нууц үйлдвэрээс Феррари, Ламборгини маркийн найман машиныг угсарч байгааг олсон байна. Улмаар машин угсрахад ашиглаж байсан багаж, хэв, мяндсан утас, хүрээ зэргийг хураажээ. 

Хуурамч спорт машинд жинхнээс нь бага хүчтэй буюу Мицубиши Эклипс, Алфа Ромео, Чевролет Омега маркийн машины моторыг ашигладаг байна. Автос Фибра үйлдвэр нь 25 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа ба Youtube, Инстаграм хуудас ажиллуулдаг гэнэ. 

Энэхүү үйлдвэрийг эцэг, хүү хоёр ажиллуулдаг байсан ба тэднийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэргээр баривчлаад байна. Тэд Бразил дахь хуурамч машин үйлдвэрлэдэг хамгийн том үйлдвэрлэгчид бөгөөд тус улсад тансаг зэрэглэлийн машиныг дуураймлаар үйлдвэрлэх явдал түгээмэл байдаг юм. 

Эдгээр хуурамч машиныг нийгмийн сүлжээгээр дамжуулан 48 мянгаас 250 мянган доллараар худалдаалдаг байсан нь жинхэнэ машинтай ижил үнэтэй байна. Motor1.com сайтын мэдээлснээр Феррари маркийн машин 215 мянга орчим долларын үнэтэй байгаа юм. 

Ламборгини компани энэ тал дээр шүүхэд гомдол гаргаагүй ч зохиогчийн эрхийг зөрчсөн хуурамч бүтээгдэхүүн хэрэглэгчдэд аюул учрах эрсдэлтэй гэжээ. Харин Ферраригийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй байна.  

Эх сурвалж: CNN, The guardian