Таргалалт нь зүрхний өвчин, чихрийн шижин, амьсгалын асуудлаас гадна тархинд нөлөө үзүүлдэг гэдгийг Их Британий эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд 10 мянга орчим хүний биеийн жингийн индекс, бүсэлхийн тойргийн хэмжээг 2006-2010 оны хооронд харьцуулсан байна.

Ингэхэд биеийн жингийн индекс бага, бүсэлхийн тойрог томтой хүмүүсийн тархины бор давхарга бага байжээ. Харин биеийн жингийн индекс өндөр, бэлхүүсний тойрог багатай хүмүүсийн тархины бор давхарга их байдаг гэнэ.

Мөн нас, тамхи татдаг эсэх, боловсрол, хөдөлгөөний идэвхи, мэдрэлийн өвчин нь тархины бор давхаргад нөлөөлдөг байна. Тархины бор давхарга нь зан аашийг удирддаг бөгөөд таргалалт үүнд ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэнэ.

Харин хоолны дуршил өөрчлөгдөх, цатгалдах зэрэгт нөлөөлдөг байж магадгүй юм. Элэг, ходоод, гэдэсний өөх тос нь зүрхний өвчин, хуян зэрэг өвчлөл үүсэх үндэс болдог гэнэ.

Эх сурвалж: Time, Independent