Таргалалттай хүмүүс астмаар өвчлөх эрсдэл өндөр байдаг ба энэ нь уушгины амьсгалын замыг өөх бөглөсөнөөс болдог гэдгийг Австралийн эрдэмтэд тогтоожээ. 

Судалгаанд астмагүй 15, астматай 21, астмаар нас барсан 16 хүний уушгины шинжилгээг ашигласан байна. Ингэхэд биеийн жин ихтэй хүмүүсийн уушгины амьсгалын замын хананд өөхлөлт үүссэн байжээ. 

Улмаар уушгин дахь агаарыг хязгаарлаж астма бий болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Иймд астматай хүмүүс илүүдэл жингээ хасахад анхаарах нь зүйтэй гэж судлаачдын үзэж байгаа юм. 

Астматай хүнд ханиалгах, шуухьтнах, амьсгалахад хүндэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг ба энэ нь даамжирвал аминд хүрэх эрсдэлтэй байна. Астмын 80 хувь нь дархлаа сул байх, ханиад, вируснаас шалтгаалсан байдаг юм. 

Эх сурвалж: The guardian, BBC