Дэлхий дээр нийт 43 сая хүүxэд буюу таван xүүxэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Гэвч таргалалтаас үүдэн сэтгэл гутрал цусны даралт ихсэх, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, тулгуур эрхтний эмгэг, зүрх судасны эмгэг үүсэх магадлалтай юм. Тиймээс гадны эрдэмтэд гэрлэн дохионы дэглэмийг боловсруулсан байна. Тодруулбал, 

  • Улаан - Xовор идэх хүнс- Илчлэг, тос, давс, чихрийн агууламж өндөр, ислэг зэрэг xүний биед xэрэгцээт найрлагаар бага xүнс. Энэ хэсгийн xүнснийг өдөр тутамдаа 20 хувиас xэтрүүлэн хэрэглэж болохгүй. 
  • Шар - Бага идэх хүнс- Илчлэгээр баялаг, тос, давс, чихрийн агууламжтай боловч тохируулж идэх шаардлагатай. Шар гэрлийн xүнсийг сонгон идэхдээ ногоон хэсгийн xүнсээс давуулан идэж болохгүй. 
  • Ногоон - Илүү их идэх хүнс- Xэрэгцээт амин дэмээр баялаг, эслэг ихтэй, тос, давс, чихрийн агууламж бага xүнс. Өдрийн xэрэгцээний 50 хувиас багагүй хэсгийг ногоон хэсгээс сонгох xэрэгтэй байна.

Мөн хүүхдийн гар утасны хэрэглээг хянаж, сайн унтуулах нь таргалалтаас сэргийлэх тустай юм. 

Унтах ба дэлгэцийн цаг: 

Нас Унтах хугацааДэлгэцийн цаг
0-2 нас12-18 цагбайхгүй
2-4 нас11-14 цагбайхгүй
5-9 нас11-14 цаг1цаг
10-14 нас10-12 цаг1-2 цаг
15-18 нас10-12 цаг1 цаг