Хүний тархи өдөр бүрийн үйл явдлыг дурсамж болгон хадгалдаг бөгөөд чухал дурсамжийг хэрэггүйгээр нь орлуулдаг гэдгийг Америк, Аргентины эрдэмтэд тогтоолоо.

Өөрөөр хэлбэл хүн ямар нэг зүйлийг санах гэж оролдох үед зарим дурсамж устаж алга болдог байна. Жишээ нь, цагдаа гэрчээс мэдүүлэг авч байхдаа нэг төрлийн асуултыг олон удаа асууснаар өөр нэг чухал мэдээллийг нь мартахад хүргэдэг гэнэ.

Судлаачид үүнийг нотлохын тулд 63 харханд туршилт хийжээ. Эхлээд тэднийг нэг нэгээр нь А биеттэй туршилтын талбарт таван минут чөлөөтэй явуулан сонирхох боломж өгсөн байна.

Үүнээс 20 минутын дараа тэднийг B биетэй талбайд оруулж мөн таван минут байлгажээ. Дараа нь хархнуудыг А биеттэй талбайд олон дахин оруулж гаргасны дараа шинэ биетүүд нэмсэн байна.

Энэ үед тэд А биетээс залхаж байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ нь тэдний тархинд уг биетийн талаарх дурсамж суусан гэсэн үг ажээ. Харин хагас цагийн дараа хархнуудыг В биеттэй талбайд оруулж өөр нэг шинэ биет нэмэхэд хоёр биетийг яг адилхан сонирхож байсан аж. Учир нь А биетээс залхсан хархнууд В биетийн тухай мартсан байсан гэнэ.

Эх сурвалж: Forbes