Мэс заслын үед хараа, яриа, хөдөлгөөнийг удирддаг хэсгийг гэмтээхгүй байхын тулд асуулт асуух арга барилыг Сэрүүн тархины мэс засал гэж нэрлэдэг юм. Тэгвэл Италийн хөгжимчин Мауризио Буфалини тархины хорт хавдрын хагалгаа хийлгэж байхдаа төгөлдөр хуур тогложээ. 

Эмч нар үүнийг өвчтөний амийг аварч хөгжмийн авъяасыг нь хадгалах хамгийн зөв арга гэж үзсэн ба хагалгаа амжилттай болсон байна. 

Сүүлийн үед дэлхий дахинд сэрүүн өвчтөн дээр мэс засал хийх арга барил дэлгэрээд байгаа юм. Өнгөрсөн онд Өмнөд Африкийн жааз хөгжимчин Муса Манзини хурууны хөдөлгөөнөө хадгалж үлдэхийн тулд зургаан цагийн хагалгааны турш гитар тоглосон байна. 

Эх сурвалж: RT, Sputnik