Намрын ногоон өдрүүд арга хэмжээ энэ сарын 18-24-нд Мишээл экспод зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн үзэсгэлэн худалдаанд  хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 120, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тариалан эрхлэгч 250 гаруй ААН, иргэн, хоршоо оролцсон байна. 

Эдгээр ААН үйлдвэрлэгчид өнгөрсөн долоо хоногт 3.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ба энэ нь өмнөх жилээс 1.5 дахин өссөн үзүүлэлт юм. 

Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон ААН байгууллагын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна. Тодруулбал, хүний эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй байх, сав баглаа боодол, шошгын стандартыг  хангасан байдал зэргийг харгалзаж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулжээ. Үүнд, 

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Монос хүнс ХК-ийн Берривит брэндийн ааруулан бүтээгдэхүүн,
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр АПУ Дэйри ХХК-ийн Актив тараг,
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Говь-Алтай аймгийн Баянтан ХХК-ийн хатаасан аарцан бүтээгдэхүүн,
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүнээр Талх чихэр ХХК-ийн Мон апетит цуврал жигнэмгийн бүтээгдэхүүн,
  • Шилдэг органик бүтээгдэхүүнээр Сэлэнгэ органик Баянгол хамтын баталгаажуулалтын байгууллагын зөгийн бал шалгарчээ.

Үүнээс гадна зохион байгуулалт сайтай аймаг сум байгууллага, ногоочин, жимсчин, шилдэг хоршоог шалгаруулсан юм. 

Шагналын төрөл Шалгарсан бүтээгдэхүүний нэр
1 Зохион байгуулалт сайтай аймаг Сэлэнгэ аймаг
2 Зохион байгуулалт сайтай сум Хэнтий аймгийн Мөрөн сум
3 Зохион байгуулалт сайтай оролцсон байгууллага Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв
4 Шинэ сортын ногоо нутагшуулж хүлэмжид тарьсан ногоочин Хан-уул дүүргийн ногоочин Ч.Долгорсүрэн
5 Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин Сэлэнгэ аймаг Шаамар сумын ногоочин С.Оюундэлгэр
6 Хамгийн их олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин Сэлэнгэ аймгийн Шаамар сумын О.Мөнхцэцэг
7 Хамгийн их олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин Ховд аймгийн буянт сумын ногоочин Ц.Идэрсайхан
8 Хамгийн их төмс борлуулсан ногоочин Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ногоочин Б.Сэлэнгэ
9 Шинэ төрлийн жимс, жимсгэнэ тарьж ургуулсан жимсчин Хэнтий аймаг дэлгэрхаан сумын ногоочин К.Амирхаан
10 Шилдэг эмийн ургамал тариалсан Хөвсгөл аймгийн рашаант сум. Т.Цэцэгмаа
11 Шилдэг зөгийн бал Дархан-уул аймаг орхон сумын зөгийчин П.Батчулуун
12 Байгалийн жимс Завхан аймгийн их-уул сумын жимсчин Д.Амарсанаа
13 Жимс, жимсгэний суулгац

 

Увс аймаг улаангом сумын ногоочин Л.Алтай 
14 Шилдэг хоршоо Сэлэнгэ аймаг Шаамар сум “Бүтээлч шаамар” хоршоо
15 Шилдэг аж ахуйн нэгж Баянгол дүүргийн “сэнжит оюу” ххк
16 Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин Хан-Уул дүүргийн ногоочин О.Цогцолмаа
17 Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин Сэлэнгэ аймгийн мандал сумын ногоочин Ц.Наранцэцэг
18 “Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин Сэлэнгэ аймгийн ногоочин Л.Алтанцаг
19 Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Б.Нарантуяа
20 Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин Өмнөговь аймгийн Булган сумын ногоочин Т.Бум-эрдэнэ