Тарвас нь зүрх, бөөрөнд сайнаар нөлөөлж цусны даралтыг тогтворжуулдаг ба хоолны шингэцийг сайжруулдаг ач тустай жимс юм. Гэвч тарвасыг 19:00 цагаас хойш идэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. Учир нь тарвас нь хүчиллэг ихтэй тул унтаж байхад хоол шингээх явцыг удаашруулдаг гэнэ.

Мөн сахарын агууламж өндөртэй учир жин нэмэх, ус ихтэй учир бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлж шөнөжин ариун цэврийн өрөө рүү гүйлгэх зэрэг сөрөг үр дагавартай байна.

Иймээс тарвас идэх хамгийн тохиромжтой цаг нь хоолны шингэц сайн явагдах үе буюу 12:00-13:00 цагийн хооронд аж. Гэхдээ идэхээсээ өмнө хэсэг хугацаанд усанд байлгаж хорыг нь гаргасны дараа хөргөгчид хадгалалгүйгээр шинээр нь идэх нь зүйтэй гэж эмч нар зөвлөж байна. 

Эх сурвалж: Food