НМХГ-аас 14 тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. 

Тодруулбал, энэ сарын 10-нд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хийсэн хяналт шалгалтаар Ховд аймгийн Жаргалант сумаас иргэн Б нь тарваганы хөлдөөсөн махыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан байна. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа юм.

Улсын хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх Хотын даргын захирамжийн дагуу НМХГ, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Байгаль орчны газар хамтрсан хяналт шалгалт энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Уг ажлын хүрээнд нийслэл рүү орж ирэх товчоо бүрт хяналтын камер байрлуулсан ба хяналт, шалгалтын хүрээнд тарваганы нойтон болон хөлдөөсөн тулмыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдсээр байгаа юм. 

Тухайлбал, энэ сарын найманд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор автобусаар дөрвөн ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.