МХЕГ-аас энэ сарын дөрвөнд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хийсэн шалгалтаар Увс аймгаас иргэн Х нь granbird маркийн автобусаар дөрвөн ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүллээ.

Тарваганы тулмыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэрэгч амьтны төвд шилжүүлсэн ба одоогоор хяналт, шалгалт үргэлжилж байна.

Улсын хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх Хотын даргын захирамжийн дагуу НМХГ, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Байгаль орчны газар хамтрсан хяналт шалгалт энэ сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ.

Уг ажлын хүрээнд нийслэл рүү орж ирэх товчоо бүрт хяналтын камер байрлуулсан бөгөөд хяналт, шалгалтын хүрээнд тарваганы нойтон болон хөлдөөсөн тулмыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан хэрэг бүртгэгдсээр байгаа юм. 

Тухайлбал, өнгөрсөн сарын найманд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор пронтер маркийн автомашинд тарваганы дөрвөн тулам тээвэрлэснийг илрүүлсэн байна.