Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын талаар НОБГ-аас мэдээлэл хийлээ.

НОБГ он гарсаар 900 гаруй иргэнийг аварч 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь Туул гол дагуух усны эргүүл гаргасан юм. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу НМХГ, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Байгаль орчны газар хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж эхэллээ.  Хяналт шалгалт энэ сарын 15-аас 10 сарын 31-ийн хүртэл үргэлжилнэ. 

“Он гарсаар 930 халдварын дуудлага ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оноос 21 хувиар буурсан үзүүлэлт юм. Хачигаар дамжих халдвар буурсан бол тарваган тахал 14 хувиар нэмэгдсэн” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Тухайлбал, тарваган тахлын долоон сэжигтэй дуудлагын хоёр нь Улаанбаатараас ирсэн ба хоёулаа тарваганы боодог идсэн