Манай орны 17 аймгийн  137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Үүнээс 80 гаруй сум нь тахлын идэвхтэй бүсэд хамаардаг байна.

Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

Мөн тус газраас болзошгүй бүс нутагт хяналт шалгалтыг тогтмолжуулах, зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх, үнэн бодитой зөрчлийн мэдээллийг хуулийн дагуу урамшуулахад анхаарч ажиллахыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад үүрэг болгожээ.

Тарваган тахал хүнд халдсан тохиолдолд толгой өвдөх, өндөр халуурах, бие эвгүйрхэх,  булчирхай томрох, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Хэрэв болзошгүй тохиолдолд эдгээр шинжээс аль нэг нь илэрвэл яаралтай харьяа эмнэлгийн байгууллагад дуудлага өгч, олон нийтийн газар явахгүй байхыг анхаараарай.