НМХГ-аас найман тарвага тээвэрлэж явсан зөрчлийн илрүүллээ. Тодруулбал, эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хийсэн хяналт шалтгалтаар иргэн Б нь Ховд аймгаас худалдаж авсан тарваганы махыг зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ.

Иймд Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгийн торгууль, хоёр сая 720 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

Улсын хэмжээнд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэл рүү орж ирэх товчоо бүрт хяналтын камер байрлуулсан юм. Шалгалтын хүрээнд тарваганы нойтон болон хөлдөөсөн тулмыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. 2017

Тухайлбал, энэ сарын 14-нд эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн Б нь 14 тарваганы махыг тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.