Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учир биеийг шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарна. Мөн 100 гр тарваст 30-аас бага илчлэг агуулагддаг ба хоолны дэглэм барьж буй ашигтай тустай юм. 

Эрүүл мэндэд тустай

Халуурах, хөлөрч цангах, шээс хоригдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмчлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл тохиромжтой.

Хөгшрөлтийг зогсооно

А, C витамин болон бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидант нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

Эрч хүч нэмэгдүүлнэ

Тарвасанд ихээр агуулагддаг B1, B6 амин дэм нь эрч хүчийг нэмэгдүүлнэ. Иймд фитнесст явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох магадлалтай юм.

Гоо сайханд тустай

Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгахад тарвасны маск тавьж болно. Хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шүүс, хоёр цайны халбага тарвасны үрийг нунтаглан өндөгний шартай хутгана. Ингээд бэлдсэн маскаа нүүрэндээ түрхэж 15 минутын дараа бүлээн усаар угаана. Харин тослог арьстай бол уг зуурмагт  хэдэн дусал нимбэгний шүүс нэмээрэй.