Татварын багц хууль энэ оноос хэрэгжиж эхэлснээр иргэн татвар төлөгчийн дугаартай болж, татварын бүх үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор татварын албаны тайлангийн сайтыг www.etax.mta.mn болгон өргөжүүлсэн байна. Ингэснээр хувь хүн зөвхөн өөрийн бүртгэлээр нэвтэрч, байгууллагаа бүртгэж, эрхээ тохируулдаг болж байгаа юм. 

Өмнө нь байгууллагын эрхээр нэвтэрч ордог байсан аюулгүй байдал сул, удаан байсан гэнэ. Харин шинэчилснээр аюулгүй байдал илүү сайжирч, илүү хурдан болсноос гадна цахим гарын үсгийг ашигладаг болжээ. 

Татвар төлөгч www.etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийх  шаардлагатай. Үүнд:

  1. Хувь хүн шинэ системд бүртгүүлэх
  2. Бүртгэлийн дагуу системд нэвтрэх
  3. Нэвтрэн орсны дараа татвар төлөгч ААН-ийг бүртгэх
  4. Эрхийн тохиргоо хийх.