Засгийн газар хэлэлцсэний дүнд Тавантолгойн хувьцааг Нью Йорк болон Хонконгийн хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлахыг УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазарт даалгалаа.

Тавантолгойн хувьцааг арилжаалах боломжтой 4-5 хөрөнгийн биржийг судалсан ба Хонконг, Нью Йоркийн хөрөнгийн бирж манай улсын газарзүйн байршил цагийн бүсчлэл зэрэгт хамгийн сайн тохирсон нь гэж Д.Сумъяабазар тайлбарлалаа.

Түүнчлэн Нью Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж нь хамгийн их хөрөнгө босгодог эхний таван биржид багтдаг бөгөөд хөрөнгө оруулагчид хамгийн их бүртгүүлдэг байна. Цаашид эдгээр хөрөнгийн биржүүдтэй уулзаж, тухайн бүс нутгийн хөрөнгө оруулагч, банк зэрэгтэй холбоо тогтоох ажил хийгдэх гэнэ.

Сонирхуулбал, Тавантолгойн ордын үнэлгээг 2011 онд Америкийн компани хийж, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.