Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Тавантолгой түлш компанитай хамтран 500 ажлын байр зарлалаа. Тодруулбал, сайжруулсан түлш савлах ажлын байр зарласан ба сонирхсон иргэд Хөдөлмөр эрхлэлтийн газрын Цагийн ажлын биржид бүртгүүлснээр Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах юм.  

Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалинтай байна. Шахмал түлш савлагч нь цагийн хуваарийн дагуу ажиллах учир цаг баримтлах шаардлага тавих юм. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана. Үүнд:

Цэгийн нэр

дүүрэг

байршил

1

Цайз

Баянзүрх

19 дүгээр хороо Цайз захын зүүн талд

2

Америк элчин

Баянзүрх

2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд

3

Хангай

Сонгинохайрхан

10 дугаар хороо Хангай зах дотор

4

Тахилт

Сонгинохайрхан

22 дугаар хороо Тахилт

5

Дөлгөөн нуур 1

Сүхбаатар

9 дүгээр хороо Алтайн 10 тоот

6

Дөлгөөн нуур 2

Сүхбаатар

9 дүгээр хоро Алтайн 9 тоот

7

Дөлгөөн нуур 3

Сүхбаатар

9 дүгээр хороо 100 айл

8

Энканто

Хан-Уул

6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд