Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.

Үүнийг өмнөх оны хагас жилтэй харьцуулахад нүүрсний борлуулалт 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая долларт хүрсэн байна. Засгийн газраас цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая тонн-д хүргэх зорилт тавьсан юм. 

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсээд буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг шалгаж, 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн дүгнэлээ.

Одоогоор Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т Тээвэрчдийн хотхон, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий Тайван зогсоолыг байгуулж байна. 

Тус цогцолборууд жолооч нарт зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн ба есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм

Мөн Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээврийн 239 км замд Гашуунсухайт авто зам ХХК-иас хийж буй з асварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, 5-10 автомашин зогсох 20 түр зогсоол барихаар төлөвлөснөөс есийг нь ашиглалтад оруулжээ. Ирэх сард сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгахаар төлөвлөсөн байна.