Нийслэл рүү ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг НМХГ-ын хэлтэс, цагдаагийн байгууллага хэрэгжүүлж байна. 

Гэвч нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш нийт 103 тээврийн хэрэгслээр 3206.06 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ.  Тухайлбал:

  • Есдүгээр сарын гурванд Таван толгойн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хоёр тонн түүхий нүүрс тээвэрлэсэн,
  • Есдүгээр сарын 21-нд Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 100 гаран кг түүхий нүүрс тээвэрлэсэн,
  • 10-р сарын нэгэнд Багануур дүүргээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум чиглэлд 22тн 450кг түүхий нүүрс ачиж Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор орж ирсэн,
  • 10-р сарын 15-нд Гүнтийн давааны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор таван шуудай түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг арилгуулан буцаав.
  • 10-р сарын хоёронд Өлзийт1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Элдэвийн нүүрсний уурхайгаас Төв аймгийн Баянчандмань ногоон зоорь чиглэлд зөвшөөрөлгүй 18.75т.н түүхий нүүрс тээвэрлэж явсан
  • 10 дугаар сарын 14-нд Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумын чиглэлд 10 шуудай түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ.

Засгийн газраас нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, оронд нь Тавантолгой түлш ХХК-д үйлдвэрлэсэн утаа бага ялгардаг сайжруулсан шахмал түлшийг худалдаалж байгаа юм. Гэвч иргэд угаарын хийнд хордож амиа алдах, угаартах тохиолдол гарсаар байна. Энэ сарын 15-ны байдлаар 306 гаруй хүн угаартаж, долоон хүн нас баржээ.