2014 оны 4 сарын 14-нд Боко Харам алан хядагчдын бүлэглэл Нигерийн Чибок тосгоноос 200 гаруй охидыг хулгайлсан. Дэлхий даяар уг гэмт хэрэгтэй #BringBackOurGirls уриалгаар тэмцсэн боловч Нигери улсад засгийн газрын гишүүд гэмт хэргийг хуурмаг гэж зарлан, охидыг олох үйл явцад саад учруулсан. Сэтгүүлч Стефани Бусари илтгэлдээ хуурмаг мэдээний хор уршиг болон бидний юу хийж болох талаар Чибок тосгоны үйл явдлаас жишээ болгож ярьсан байна.

Орчуулсан: Enhjin Buyanjargal.

Хянасан: Sundari Enkhtugs.
Бид TED Talks-ийг Ted Монголоор хуудастай хамтран Монгол хэлээр хүргэж байна.