Олон улсын лиценз бүхий TED үйл ажиллагааг анх удаа Дарханд зохион байгуулахаар боллоо. TEDxDarkhan үйл ажиллагаа нь энэ сарын 12-нд Залуучууд театрт болох ба The Big Q буюу Онцлох Асуулт сэдвийн дор зохиогдох юм. 

Тус арга хэмжээнд 15 илтгэгч, нэг зочин ярилцагч оролцох ба уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний илтгэл, урлагийн тоглолт болно. Тасалбарын хувьд энгийн нь 25 мянган төгрөгийн үнэтэй ба 10:00-16:00 цагийн хооронд хоёр удаагийн цайны завсарлага багтсан байна. 

Харин вип тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 18:00 цагт Эвэнт холл ресторанд болох оройн хүлээн авалтад оролцох эрхтэй юм. 

Сонирхуулбал, TEDxUlaanbaatar TББ нь 2011 онд байгуулагдсан ба үүнээс хойш нийгэмд шинэ сайхан санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүсчилсэн хөтөлбөр зохион байгуулж байна.