БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос сэргийлэх ээлжит шалгалт хийж байна.

Энэ удаад тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд шалгалт явуулж байгаа юм. Уг шалгалт 14 хоног үргэлжлэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд тухай бүрт нь илрүүлж хариуцлага тооцох юм байна.

Энэхүү шалгалтад БЗД-т үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-ийн тээврийн хэрэгслээс гадна дайран өнгөрч буй машины гадна гэрэлтүүлэх хэрэгслийг шалгах юм. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган, замын тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

БЗД нь 124.4 мянган га газар нутагтай ба тус дүүрэгт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрийн 151 нь төсвийн, 420 нь ТББ, 18 нь ХК, 3345 нь ХХК юм.