Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний Смарткар системээр дамжуулан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах үйлчилгээг авдаг боллоо. 

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашигладаггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай юм. Энэ дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байжээ. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 990856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.  

Смарткар системийг 2017 оноос ашиглаж байгаа ба тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах, албан татвар, төлбөрийн мэдээлэл шалгах, төлөх, торгууль, даатгалын мэдээлэл, төлбөртэй зогсоолын мэдээллийг харах боломжтой юм. 

Өнгөрсөн оны эхний хоёр улиралд Смарткар аппликейшн болон цахим хуудсаар 18004 иргэд 1.590.367.504 төгрөгийг төлсөн байна