Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор Тээврийн цагдаагийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй таван барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэлээ. Тээврийн цагдаагийн албаны таван барилга нь төв конторын барилга, хурлын танхим, агуулахын барилга, архивын байр, орон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга зэргээс бүрддэг байна.

Төв конторын барилга нь анх 1963 онд хоёр давхар байхаар төлөвлөгдөн баригдаж, 1986 онд гурван давхар болгон өргөтгөжээ. Конторын барилга нь нийт 56 өрөө тасалгаатай нийт 1939.09 м2 талбайтай юм.

Давхар дундын төмөр бетонон хучилттай, давхар модон хучилттай таазтай, шувуу нуруун төмөр дээвэртэй, нэг ба хоёрдугаар давхар нь тоосгон, гуравдугаар давхар нь модон ханатай, ажлын өрөөнүүд паркет бусад хэсэгт чулуун шалтай байна.

Харин хурлын танхимын барилга нь 2008 онд ашиглалтад орсон, ба 16.28 м2 талбайтай, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, бетонон шалан дээр паркетан шал суурилуулжээ. Агуулахын барилгын хувьд 1968  онд ашиглалтад орсон, модон хана, модон хучилттай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжид холбогдоогүй 91.82 м2 талбайтай нэг давхар барилга юм.

Архивын байр нь 2005 онд ашиглалтад орсон, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжид холбогдоогүй 135.7м2 талбайтай нэг давхар байна. Нийт хотын даргын 2018 оны захирамжаар 8035 м2 газар эзэмших эрхийн №000001778 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай Тээврийн цагдаагийн албаны нэр дээр олгожээ.

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

10  сарын есний өдрийн 11:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Засгийн газрын есдүгээр байрны хоёр давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

3

Худалдах доод үнэ

12.481.720.000.0 (Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян нэгэн сая) төгрөг

4

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу 1.248.172.000.0 (Нэг тэрбум хоёр дуун дөчин найман сая нэг зуун далан хоёр мянган) төгрөг

5

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй таван барилгын үнийг 14 хоногийн дотор төлнө.

6

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Дансны дугаар: 900011404

Дансны нэр: Төрийн сан

7

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар

6098169

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 10 сарын есний 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

Тээврийн цагдаагийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй таван барилгыг газар дээр очиж үзэж болох ба барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд ирж авна уу.