Хоёрдугаар сарын гурванаас энэ сарын 14-нийг хүртэлх теле хичээлийг энэ долоо хоногт давтан хүргэнэ. Хичээлийг давтан хүргэх хугацаанд сурагчдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэх юм. 

Ингээд энэ сарын еснөөс 20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ. 

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөсөн байна.  

Үүнээс гадна насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг Стар телевизтэй хамтран зохион байгуулна.

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүргэнэ.